Өндөр фруктозтой эрдэнэ шишийн сироп – HFCS

Хэрэв та хүүхдүүддээ пребиотикоор баялаг сүүн ундаа уулгах тохиолдолд өдөрт 1 удаа 1 ширхгийг өгч болох юм. Харин түүнээс илүү уулгавал хоногийн сахрын хэрэглээ хэтрэнэ гэдгийг анхаараарай.

Борлуулж байгаа газрууд маань ч реклам сурталчилгаандаа хоногт хэрэглэх хэрэглээг нь илүү анхаарах тал дээр сурталчилмаар байх юм. Учир нь тухайн бүтээгдэхүүн зарим талаараа илүү сайн давуу талтай ч хэрэглээн дээр нь зарим анхаарах шаардлагатай мэдээллийг бүрэн гүйцэд өгснөөр хэрэглэгчдийнхээ сайн сайхан байдалд эергээр нөлөөлж, өөрсдөө ч зөв хандлага, соёлтой  байгууллага болж илүү хэрэглэгчдийн найдвартай түнш байх болно доо гэж хоол зүйч, судлаач хүний хувьд боддог юм.

За ингээд сүүлийн үед пребиотикоор баялаг сүүн ундааг хүүхдүүддээ хэтрүүлж хэрэглүүлээд байгаа ээж аавуудад анхааруулах үүднээс HFCS 55, HFCS 42 гэх тэмдэглэгээ ямар утга учиртай тэмдэглэгээ болохыг тайлбарлахыг хичээлээ.

Судалгаагаар элсэн чихэр, өндөр фруктозтой эрдэнэ шишийн сироп (HFCS) хоёр нь хоёулаа ижил таргалалт, түүнчлэн төрөл бүрийн бодисын солилцооны эмгэг өвчлөлүүдэд шууд болон шууд бусаар нөлөөлж байгааг тогтоосон байдаг. Ер нь сахрын хэт их хэрэглээ нь жин нэмэх, зүрх судасны өвчлөл, эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлсээр л байна. 

Өндөр фруктозтой эрдэнэ шишийн сироп (HFCS) болон элсэн чихэр хоёрын хооронд бараг л ялгаа байхгүй гэхэд болно. Гол ялгаа нь  өндөр фруктозтой эрдэнэ шишийн сироп нь шингэн төлөвтэй бөгөөд түүний 24%-д нь ус агуулдаг, харин элсэн чихэр нь хуурай, нунтагласан хэлбэртэй байдгаараа ялгаатай.

Өндөр фруктозтой эрдэнэ шишийн сиропыг ихэвчлэн генетикийн хувьд өөрчлөгдсөн (GMO) эрдэнэ шишийн цардуулаас гаргаж авдаг. Эрдэнэ шишийг эхлээд эрдэнэ шишийн цардуул үйлдвэрлэхийн тулд тээрэмдэж, дараа нь эрдэнэ шишийн сироп үүсгэхийн тулд боловсруулдаг. Эрдэнэ шишийн сироп нь ихэвчлэн глюкозоос бүрддэг. Энгийн сахароз (сахароз) -тай илүү адил амттай болгохын тулд глюкозын зарим хэсгийг ферментийн тусламжтайгаар фруктоз болгон хувиргадаг.

Өндөр фруктозтой эрдэнэ шишийн сироп (HFCS) нь төрөл бүрийн фруктозын агууламжаас бүрддэг бөгөөд хамгийн их тархсан хэлбэр HFCS 90 нь 90% фруктоз агуулдаг бол  хүнсэнд хамгийн түгээмэл хэрэглэгддэг төрөл болох HFCS 55 нь 55% фруктоз болон бусад сархаас,  HFCS 42 нь 42% фруктоз болон бусад сахраас бүрддэг. HFCS 55 нь ихэвчлэн сахрын агууламж багатай гэх ундаанд ашиглагддаг сахароз агуулсан бөгөөд түүнд 50% фруктоз, 50% глюкоз агуулагдсан байдаг. Боловсруулсан хүнс, үр тариа, гурилан бүтээгдэхүүн, зарим төрлийн ундаанд хэрэглэдэг HFCS 42 нь 42% фруктоз агуулдаг.

Химийн бүтцийн хувьд өндөр фруктозтой эрдэнэ шишийн сироп дахь фруктоз ба глюкоз нь элсэн чихрийн сахар (сахароз) шиг хоорондоо холбогддоггүй, харин бие биеийнхээ хажууд хөвдөг. Энэ шинж чанар нь хоол тэжээлийн хувьд, үнэ цэнийн хувьд ч тэр огт нөлөөгүй, давуу сул тал байхгүй элсэн чихэртэй ижил сахрын агууламжтай гэж ойлгож болно.

Ер нь элсэн чихэрт суурилсан амтлагчийг хязгаарлах шалтгаан нь их хэмжээний химийн аргаар боловсруулсан фруктозоор хангагдсан байдагтай шууд холбоотой. Учир нь энэ нь чихэрлэг зүйлд дурлах донтолтыг улам өндөрсгөж байдгийг судалгаагаар баталсан байдаг.

Элэг бол фруктозыг их хэмжээгээр задалдаг цорын ганц эрхтэн юм. Таны элэг хэт ачаалалтай үед фруктозыг өөх болгон хувиргадаг бөгөөд эдгээр өөхний зарим хэсэг нь элгэнд хуримтлагдсанаар элэгний өөхлөлтөд өндрөөр нөлөөлдөг. Фруктозын өндөр хэрэглээ нь инсулины эсэргүүцэл, бодисын солилцооны синдром, таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижин үүсгэх  гол нөхцөл нь болдог.

Фруктоз өндөртэй эрдэнэ шишийн сироп, элсэн чихэр хоёрт фруктоз ба глюкозын агууламж 50:50 харьцаатай байдаг гэдгийг та одоо ойлголоо. Иймд хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд мөн л сөрөг нөлөөтэй тул хэрэглэхдээ хоногийн сахрын зөвлөмж хэмжээнээс хэтрүүлж хэрэглэхгүй байхад анхаараарай. Хоногийн сахрын зөвлөмж хэмжээ 16 г байдаг гэдгийг мөн санаарай!

Гэхдээ танд жимсэнд ч гэсэн фруктоз агуулагддаг шүү дээ гэж бодогдож байна уу?  Тэгвэл та жимс идэхээс зайлсхийх огтхон ч шаардлагагүй. Учир нь жимсэнд байгалийн фруктоз агуулагддаг ч түүнд  бусад олон ашиг тустай нэгдлүүд агуулагддаг. Түүнд эслэг, эрдэс аминдэм, антиоксидант, эрүүл мэндэд ашиг тустай фалванойд бүлгийн нэгдлүүд өндөр агуулагддаг.

Эцэст нь хэлэхэд фруктозыг байгалийн баялаг эх үүсвэр болох жимс жимсгэнээс авах нь эрүүл мэндэд ашиг тустай, харин  өндөр илчлэгтэй хоол хүнс, үйлдвэрийн аргаар боловсруулсан HFCS болон элсэн чихрийн хэрэглээг хэтрүүлж хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болно.

Хүндэтгэсэн

Хоол зүйч Б. Оролмаа

https://www.healthline.com/nutrition/why-high-fructose-corn-syrup-is-bad
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC9551185
https://www.webmd.com/diet/what-to-know-about-high-fructose-corn-syrup

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.